Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Говь-Алтай аймгийн гадаргын усны төлөв 5-р сар
Говь-Алтай аймгийн гадаргын усны чанарын
2020 оны 5 дугаар сарын тойм
- Гадаргын усны чанар
Усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 5 дугаар сард Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь Завхан голын-Тайшир, Тайгам нуурын - Дэлгэр хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
Говь-Алтай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2020 оны 5 дугаар сард Тайшир, Тайгам нуурын Дэлгэр хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар,усны цахилгаан дамжуулах чанарын (EC), жинлэгдэх бодис (Ж/б), ууссан хүчилтөрөгч (O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5), перманганатын исэлдэх чанар (ПИЧ), хатуулаг, кальци (Ca), магни (Mg), натри болон калийн ион (Na+K), сульфат (SO4), хлор (Cl), гидрокарбонат (HCO3), эрдэсжилт, аммони (NH4), нитритийн азот (NO2), нитратын азот (NO3), фосфор (P), фтор (F), төмөр (Fe)-ийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2020 оны 5 дугаар сард хийсэн Говь-Алтай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж (цаашид ХА гэх)-тай харьцуулан харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
Гол, нуур- Харуул |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
|
Завхан гол- Тайшир |
2.3 |
3.9 |
0.11 |
0.003 |
0.016 |
0.17 |
Тайгам нуур- Дэлгэр |
3.9 |
5.0 |
0.40 |
0.004 |
0.025 |
2.74 |
MNS4586:1998 |
3.0 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
1.5 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал ус цэвэрлэх байгууламжаас цэвэршүүлээд гарч байгаа усанд азотын бохирдол илрээгүй боловч жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ /цаашид ЗДХ гэх/-ээс 3-10 дахин давсан байна.
Дүгнэлт: Говь-Алтай аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2020 оны 5 дугаар сарын шинжилгээний дүнгээс үзэхэд Тайширын орчим Завхан голын ус дунд зэргийн эрдэсжилттэй байсан ба ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж усны чанарын стандарт MNS4586-98 дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас даваагүй, харин Тайгам нуур- Дэлгэр орчимд эрдэсжилт маш их, нуурын ус бага зэргийн органик бохирдолтой байжээ.
Энэ үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 95%-ийн цэвэршүүлэлттэй байсан ба хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжын ЦБ-ийн цэвэрлэгээний чанар 26.67% ба цэвэршүүлээд гарч байгаа усан дахь жинлэгдэх бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанарын агууламж MNS:4943-2015 “Хаягдал ус”-ны стандарт дахь хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 3-10 дахин давсан бохирдолтой усыг хүрээлэн байгаа орчинд нийлүүлж байлаа.
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ